Та ЦОРЫН ГАНЦ байж чадах уу

Энэхүү шагнал нь “Өөртөө бус өрөөлд” гэсэн Ротаричуудын туйлын зорилгын бодит үлгэр жишээ болсон, үйл ажиллагаа нь гагцхүү энэ шагналын эзэн байхаар танигдаж чадсан бие даасан хувь хүнд олгогдоно.

 

“Өөртөө бус өрөөлийн төлөө” үйлчилгээ үзүүлэгч гэж хэнийг тодорхойлох вэ?

 

  • Шагнал хүртэх бодит учир шалтгаантай байна
  • Хүн төрөлхтний сайн сайхны төлөө өдөр бүр үйл ажиллагаагаа зориулдаг байна
  • Энэрэнгүй үйлсийг дэмжигч байна
  • Үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэдэг байх
  • Энэрэнгүй, сайхан сэтгэлээс үйлчилгээгээ үзүүлдэг байх
  • Хүйс, үндэстэн ястны угшилаас үл хамаарч, дэлхийн аль ч өнцөгөөс тодорхойлогдож болно

Тодорхойлтыг дүгнэх шалгуур үзүүлэлт нь юу вэ?

  • Нэр дэвшигч нь хүн төрөлхтний төлөө онцгой гайхамшигтай үйлчилгээг үзүүлсэн байна
  • Нэр дэвшигч нь хүмүүнлэгийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байгаагаа өдөр тутмын хичээл зүтгэл, үйл ажиллагаагаараа бодитой харуулах
  • Нэр дэвшигч нь өөрийн хүмүүнлэгийн үйлчилгээ, хичээл зүтгэлээрээ тэргүүн эгнээнд хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, энх тайваны ойлголцолыг тууштай дэмжсэн байх

Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

  • Ротари клуб нь 1-с дээш нэр дэвшигчийг шагналд тодорхолж болно.
  • Бүх нэр дэвшигчийн тодорхойлт нь Ротари клубээр дамжина.
  • Нэр дэвшүүлсэн тодорхойлтыг: шагналд тодорхойлж буй учир шалтгаан, хүрсэн үр дүн, гаргасан амжилт бүтээлийг нь товч бөгөөд тодорхой өгүүлж 1000 үгэнд багтаан англи хэл дээр бичнэ. Хавсралт материалыг заавал ирүүлнэ. /Видио бичлэг, веб хуудас, зураг гэх мэт/
  • Нэр дэвшигчийн бүрдүүлэх материалд: Нэр дэвшигчийн анкет, намтар, нэр дэвшүүлсэн тодорхойлт, нэр дэвшигчийн хэвлэмэл болон эсвэл дежитал фото зураг зэрэг багтана.
  • Тодорхойлтыг цахим шуудангаар авахыг шаардаж буй боловч, заавал үүнийг дагаж мөрдөхийг шаардахгүй
  • “Цорын Ганц” төслийн арга хэмжээг 3450-р дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг ирсэн тодорхойлтын материалтай танилцах, хянах эрхтэй
  • Тодорхойлтыг үндэслэн 3450-р Дүүргийн “ЦОРЫН ГАНЦ” Шагналын Комисс шагнал олгох эцсийн шийдвэр гаргана.
  • Англи, Хятад хэл дээр ирсэн тодорхойлтуудын хооронд зөрчил үүсэх магадлалтай тул зөвхөн Англи хэл дээр үйлдсэн тодорхойлтыг хүлээн авах болно.

Тодорхойлтыг хүлээн авах боломжууд

  • Нэр дэвшигч нь 18 ба түүнээс дээш насны бие даасан этгээд байна
  • Тодорхойлтод хүйс, үндэс, угсаа огт хамаарахгүй
  • Нэр дэвшигч нь Ротарийн гишүүн, клубын ажилтан, дүүргийн болон ОУРБ-ын Ротари байгууллагатай хамааралтай ажилтан байж үл болно. Ротарийн гишүүний гэр бүл, цусан төрөл, удам угсаагаараа хамааралтай хүний тодорхойлтыг хүлээн авахгүй.
  • • Нэр дэвшигчийн сайн үйлд шагналыг нөхөн олгохгүй

Тодорхойлт хүлээн авах хугацаа

 

Нэр дэвшигчийг хэрхэн тодорхойлох вэ

Энэхүү вэбсайтын Нэр дэвшүүлэх явц гэдэг хэсэгт орж удирдамжтай танилцана уу.

Нэр дэвшигчийг шалгаруулах үе шат:

  • 2012 оны 3 сар – Төгсгөлийн өмнөх шатанд шалгарасан хүмүүстэй ярилцлага хийх
  • 2012 оны 4 сар- Шалгаруулалтын эцсийн дүнг зарлах
  • 2012 оны 6 сар- Шагнал гардуулах
Comments Off on Та ЦОРЫН ГАНЦ байж чадах уу

Comments are closed.