The Founder

Хонг Конгод төрсөн энд өсөж торнисон Дүүргийн захирагч Давид Харилела нь эрч хүчтэй биенесс хүн. Тэрээр өөрийн байгуулсан Харилела Жорж ба HPZI компаны гүйцэтгэх албаны дарга, мөн Зочид буудлын Холдинг группын захирал юм. Дүүргийн захирагчийн Ротари хөдөлгөөнд нэгдсэн түүх бол түүний гэр бүлийн түүхтэй салшгүй холбоотой. Түүний нагац ах Доктор Хари Харилела 3450-р дүүргийн захирагчаар 1965-1966 онд ажиллаж байжээ. 

Давидийн хүмүүнлэгийн төлөөх үйл ажиллагаанд өгсөн зүрх сэтгэл түүний дүүргийн хэмжээнд зохион байгуулсан “Элэгний В вирус ” төсөлд зориулсан хөрөнгө босгох ажлаас эхэлсэн түүхтэй. 2002 оны 10 сард тэрээр алдарт жүжигчин Жаки Чаны зоогийн цамц киноны нээлтээр энэхүү арга хэмжээг ивээн тэтгэжээ.

Төсөлд зориулсан арга хэмжээнээс тэрээр 1 сая хонг конг долларыг босгож чадсан юм. Төслийн арга хэмжээг дэлхийн 30 орны хэвлэл мэдээллээр таниулсанаараа энэхүү төсөл Азид төдийгүй дэлхийд мэдээлэгдсэн юм.  


Давид Ротари Байгууллагын Сан-гийн Полл Харрисын тэмдэгийг олон удаа хүртэж, гол санхүүжүүлэгчийн 2-р түвшинд нэр нь бичигдэх болжээ.

Давид “Саа өвчингүй хүн төрөлхтөн” Ротарийн төслийн хаалтын кампанит ажилд идэвхтэй оролцож, 2010 онд Энэтхэгийн Үндэсний дархлаажуулалтын өдөрт биеэр оролцжээ.

Давид хүн төрөлхтний бүхий л асуудлыг шийдэхэд хүрэлцэхүйц мөнгө гэж хэзээ ч үгүй ч босгосон хөрөнгө шууд зорилтод үйл ажиллагаанд зарагдах ёстой, үүнийг бодитой хийж чаддаж байгаа байгууллага бол ашгийн төлөө бус, харин бусдын төлөө цент бүрээ зориулж яваа Ротаричууд гэдэгт илтгэлтэй нэгэн юм.  

Цаг үеийн ЦОРЫН ГАНЦ баатраа зөв олж тогтоосоноор бид босгосон хөрөнгөөрөө бусдын төлөө сайн үйл бүтээж буй хүнээ урамшуулж, өөртөө бус бусдад үйлчилж буй хүнээрээ бахархах болно гэж тус шагналыг санаачлагч Давид итгэлтэй өгүүлж байна.

Comments Off on The Founder