THE ONE


“ЦОРЫН ГАНЦ” шагналыг санаачлагч нь ОУРБ-ын 3450-р Дүүргийн Захирагч Давид Харилела ба шагнал нь 3450-р дүргийн хувьд анхны хүмүүнлэгийн сайн үйлсийн шагнал болж байгаагаараа онцлогтой. Энэхүү шагналын гол зорилго нь оршин суугаа газар, хамт олон, дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө “Өөртөө бус өрөөлд үйлчилье” гэсэн уриан дор нэгдэж чадсан тэрхүү 1,2 сая Ротаричууд хамтдаа хэн нэгэнд танигдаж мэдэгдээгүй хэдий ч өдөр тутамдаа хүмүүнлэгийн сайн үйлийг орчин тойрондоо бэлэглэж яваа энэ цаг үеийн баатарыг олж тодруулахад чиглэгдэж байна.

“ЦОРЫН ГАНЦ” шагнал бол Өөртөө бус өрөөлийн төлөө бүхий л үйл ажиллагаагаа өдөр тутам зориулж байгаа цорын ганц тэр хүний шагнал байх болно.

“ЦОРЫН ГАНЦ” шагналын эзэн Болор Цомыг 50,000 Америк долларын хамт гардан авах болно. Энэхүү шагналыг ивээн тэтгэгч нь Нобель Групп ХХК-ныг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч ноён Ричард Элман юм.

Comments Off on THE ONE