Тус олон улсын байгууллага нь өөрийн дэргэд Олон Улсын Ротари Сан-тай бөгөөд энэхүү сангийн тэтгэлэгээр жилдээ 1000 орчим оюутан залуус дэлхийн аль нэг өөр улсад суралцаж, Ротари байгууллагын соёлын элч төлөөлөгчөөр ажиллаж байна. Ротари байгууллага нь дэлхий тор 7 сургуульд асуудлыг шийдвэрлэх, энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр оюутан залуус магистрын зэргээр суралцах боломжийг олгож байна.
“Саа өвчингүй хүн төрөлхтөн” төсөл нь Ротари байгууллагын томоохон хүмүүнлэгийн төсөл юм. Дэлхийн 122 улсад 2 тэрбум гаруй хүүхэд саа өвчинд нэрвэгдсэн ба тэдний эмчилгээнд зориулж Ротаричууд 1,2 тэрбум америк долларыг зарцуулаад байна. “Саа өвчингүй хүн төрөлхтөн” төслийг Ротаричууд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ЮНИСЕФ, Халдварыг хянах ба урьдчилан сэргийлэх АНУ-ын Төв гэсэн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
1905 онд дэлхийн анхны хүмүүнлэгийн сайн дурын үйлчилгээ үзүүлэх байгууллага болж үүссэн Олон Улсын Ротари Байгууллага өнөөдөр улам бүр тэлж, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд явуулж байна. Ротари клубууд долоо хоног тутам тогтмол уулзаж оршин суугаа орон нутгийн асуудлаас эхлээд хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө төсөл хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөж ярилцдаг. Ротари клуб нь улс төрөөс ангид, соёл, зан заншил, хүйс, шашин шүтлэгээс үл хамаарч өөрийн үйлчилгээгээ нээлттэй явуулдаг.
Олон Улсын Ротари Байгууллагын 3450-р Дүүрэг нь 80 жилийн түүхтэй ба Монгол, Хонг Конг, Макаод нийт 64 Ротари клубтэй. Үүнээс Хонг Конг-д 50 клуб, Макао-д 6, Монгол улсад 8 клуб ажиллаж байна.